Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Малайзад хүчирхийлэлд өртөж нас барсан Монгол бүсгүй байдаг. Түүний аав олон жил энэ асуудлыг өөрөө хөөцөлдөж, олон шийдвэрүүдийг гаргуулж байгаа. Тэр хүн эцэг хүний хувьд хийх ёстой бүх зүйлээ хийж байгаа. Тийм болохоор Ерөнхий сайд эцэг хүний хувиар, дахиж Монгол эмэгтэйчүүд иймэрхүү байдлаар хүчирхийлэлд бүү өртөөсэй, хэрвээ ийм хэрэг гарвал ард нь анхаардаг төр засагтай шүү гэдгээ илэрхийлж түүнтэй уулзлаа.
Хуулийн хүрээнд Монгол Улсын иргэнийхээ эрх ашгийг хамгаалах, илүү хохиролгүй болгох чиглэл дээр илүү анхаарч ажиллах байх.
-Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр зарласан шүү дээ. Үүнийг дэлгэрүүлж мэдээлэл өгөөч.
-Ядуурлыг бууруулах хөтөлбөр боловсруулаад өнгөрөх биш, тодорхой үр дүнтэй ажлуудыг хиймээр байна. Албан тушаалтан, иргэдийн оролцоонд тулгуурласан үр дүн гаргах бодлого төлөвлөж зохион байгуулж, хэрэгжүүлэх үүргийн ГБХНХЯ-нд чиглэл болгосон.
Хөтөлийн цемент шохой компанитай холбоотой асуудлаар тодорхой арга хэмжээ авна. Удирдлагыг нь солино. Засгийн газрын гишүүдийг солих асуудал яригдаагүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.15.114
Мундаг аав. Ганц охиныхоо төлөө энэ насаа зориуллаа. Харж хандах төртэй, тусгаар улсын иргэн байсны хувьд Монголын төр засаг анхаарч,Малайзын талтай дипломат шугамаар хамтарч ажиллах ёстой. Энэ аавд Малайзын талаас нөхөн төлбөр гаргуулж өгч алдсан боломж, гаргасан зардлыг нь нөхүүлэх, цаашид охиныхоо нэр төрийг сэргээх, үхсэнээс үлдсэн үр хүүхдийнх нь амьдралын баталгааг хангуулах..гээд олон асуудал бн. Хэл устай, мэдлэг боловсролтой залуучуудыг гадны мафиуд ашиглаж ашиглачихаад гэрчийг устга.. гээд алчихаж болохгүй л дээ. Тэгээд бүр харгисаар дэлбэлж алсан. үс ч, үнс ч үлдээгүй. Цаашид хэний ч хүүхдэд тохиолдож болох асуудал. Нөхөн төлбөрөө гаргуулж аваад охиныхоо нэрээр сан байгуулж, ийм хохиролд ирээдүй хойч үеэ өртүүлэхгүй байх талаас нь сэрэмжлүүлэх, тохиолдол гарвал ОУ-ын түвшинд хэрхэн эрхээ хамгаалах талаар соён гэгээрүүлэх ажил хийх байх аа.
Хариулах202.126.91.240
Хөөрхий аав үнэн сэтгэлийн хаттай охин нь харж байгаа байхаа .
Хариулах