Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнөөдөр энэ оны анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, зөвлөлийн 2025 оны ажлын тайлан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
Энэ удаагийн хуралдаанаар хүүхдийн салбарт хэд, хэдэн томоохон асуудлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хүүхдийн зуслангийн газрыг татварын төлбөрөөс чөлөөлөх, хүүхдийн зуслангийн хагас хувьсах зардлыг төрөөс олгох асуудлыг судлан шийдвэрлэнэ.
Аж ахуй нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хийсэн бүтээн байгуулалтын ажлыг нэг хувь хүртэл татвараас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.
Монголын сая сая хүүхдүүдийн өмнөөс талархал илэрхийлье!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна