Г.Дамдинням: Шатахуун тасалдахгүй

Х.Есү
3 цаг 21 минутын өмнө

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Ойрхи Дорнодод болж байгаа нөхцөл байдлаас шалтгаалан ормузын хоолойд асуудал үүссэн. Энэ асуудал үүсээд эхлэнгүүт ОХУ-тай байнгын харилцаа холбоотой байгаа. Шатахууны хангамжийн хувьд тасалдахгүй, ямар ч асуудал үүсэхгүй. Үүн дээр тохиролцсон. 

Хоёрдугаарт үнэтэй холбоотой асуудал үүснэ. Бид 60.000 тонн автобензин дээр тогтвортой 705 доллароор авах гэрээтэй. Энэ гэрээг оны өмнө сунгасан. АИ92-г бид сардаа 80 мянга орчмыг л хэрэглэдэг. Үүний 60 мянга нь тогтвортой үнэтэй байна гэсэн үг. 

Үлдсэн 20 мянгынх нь хувьд Евро5 стандартын бензин орж ирдэг. Тэгэхээр Евро5 стандартын бүх төрлийн бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орно. Үнийн зөвлөлд маргааш хуралдах чиглэл өгсөн.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна