"Yes Mongolia" ТББ-аас "Гадаадын банкийг Монголд оруулж ирэхийг дэмжих үү?" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулж байна.
Монголбанк болон бусад банк санхүү, хувийн хэвшил зэрэг олон талын төлөөлөл оролцож буй энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын дэмжлэгтэйгээр YES Mongolia ТББ зохион байгуулж байна.
Иймд УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ ирүүлж, гадаадын банк Монголд оруулж ирэх нь зөв, буруу эсэхээс илүүтэй дараагийн шатанд ямар үр нөлөөтэйг нухацтай хэлэлцэх нь чухал болохыг тэмдэглэжээ.

Хэлэлцүүлэгт оролцож буй панелистууд ч Монголд гадаадын банк оруулбал энэ салбарт өрсөлдөөн бий болно, зээлийн хүү буурна, төслийн санхүүжилт нэмэгдэнэ зэрэг эерэг үр нөлөөтэйг дурдаж байлаа.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна