Цахим орчинд нэгнээ бүлэглэн зодож дээрэлхсэн бичлэг цацагдсан. Уг хэрэгтэй холбогдуулан
ЦЕГ-ын хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаанаас тодрууллаа.
Тэрбээр, "Тухайн бичлэг өнгөрсөн шөнө цахим орчинд нийтлэгдсэн. Тухайн хэрэг 2026 оны гуравдугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн. Дээрх хэрэгт 8 хүүхдийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр хүүхдүүд нь урд өмнө нь дээрэлхэлтийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан.
Тухайн хэргийг голлон зохион байгуулж байгаа хоёр эрэгтэй хүүхэд, хоёр эмэгтэй хүүхэд байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг зөрчил үйлдээд бичлэг хийдэг, эд зүйл мөнгө төгрөг нэхдэг нь тогтоогдсон. Бичлэгт гарч байгаа охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зүйл тогтоогдоогүй. Түүний биед халдаж, үг хэлээр доромжилсон нөхцөл байдал тогтоогдсон.
Нэг бүлэг хүүхдүүд л энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн.
Энэ хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзвэл зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэвэл 30 хүртэл хоногоор баривчилна. Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан бол 3 жил хүртэл хорих ялтай. Хүүхдийн амь нас эрүүл мэндэд ноцтой хүнд гэмтэл учруулсан бол 5-12 жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.126
Энэ асуудлыг Цагдаа шалгаад яахав дээ. 14 насанд хүрээгүй хүнд манай улсад хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн байхгүй юм чинь
Хариулах103.80.210.246
Hudla hahuul avcad, horih undeslel baihgui gdg cn yugsn ug ym be????
Хариулах103.57.94.211
Өмгөөлөөд хамгаалаалд эхлэв бололтой
Хариулах66.181.184.84
Удаа дараа гэдэг нь гэмт хэрэг биш үү
Хариулах103.145.234.87
Худлаа бөөрөнхийлөөд худалдагдсан цагдаа юм бишүү
Хариулах202.55.188.44
Гэмт хэргийн шинжгүй гэх юу яриад байна
Хариулах103.229.121.25
Бие махбодын , сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн байна. Хүүхдийн зан чанар өчүүхэн ч байхгүй араатанлаг авиртай
Хариулах103.57.93.20
Сэтгэл санааны гэмтлийг нь яах юм бэ? Бие махбод бол яахав , хэд хоноод эдгэчихнэ. Сэтгэлийн шархыг нь , бүр тэр айдсыг нь үзэн ядалтыг нь яах болж байна. Шинэ Эринд хачин юм яриад сууж байх юм. Та нар, цагдаа нар одоо Сэтгэл зүйн сургалт авах хэрэгтэй болжээ....
Хариулах122.201.31.126
Өө бүр давтан ай
Хариулах80.240.196.163
urd n bas iim torliin gemt xereg uildej bsan arxag garuud yum bn. odoo ene noxduuded toriin xatuuxan garnii amtiig uzuulex tsag n bolson bn. no mercy
Хариулах202.126.89.166
12 жилийн ял .Давтан хэзээч засрахгүй юм бна
Хариулах103.57.92.50
Хүүхдийн колони гэж байсан одоо байдаг биздээ давтан гэж бна засрашгүй новшнууд бна байх ёстой газарлуу нь явуул новшнуудыг
Хариулах66.181.161.40
Ene xuuxded setgel zui, oyun sanaanii ,setgel gutaraliin xoxirol uchirch bgaa tsaashdaa ch setgetsiin emgegt oorchilolt orj tsochirold ordogoo ,uuniig xuuliar yamar yal shiitgel xariutslaga xuleelgedeg ve
Хариулах