УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгожээ

Т.Отгонсувд
3 цаг 11 минутын өмнө

 "Хөгжлийн банкны" гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шийдвэрээ танилцууллаа.

Шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Ингэснээр Н.Алтанхуягт холбогдох хэргийг гурван удаа цагаатгасан ч тухайн шийдвэрийг дахин хүчингүй болгож байна.

Шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Прокуророос хэргийн материал зохиомлоор бүрдүүлж, шүүхээс намайг удаа дараа цагаатгасан ч прокурор эсэргүүцэж байна. Намайг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлсэнээс хойш дайралтууд ирж байна. Хэзээ нэгэн цагт энэ прокурорууд хариуцлагаа үүрэх сайхан цаг ирэх байх" хэмээж байсан. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна