Ж.Бат-Эрдэнэ: Чуулгандаа суудаггүй гишүүдийн араас цэцэрлэгийн хүүхэд шиг хөөцөлдөөд байх боломжгүй

Т.Отгонсувд
3 цаг 5 минутын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Н.Учралд өргөн барьсан. 

Энэ хуулийн талаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнээс байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр "Хуулийн төсөл нь орж ирээгүй байгаа болохоор тодорхой ярих зүйл алга. Ер нь бол УИХ-ын гишүүн хуулийн болон ёс зүйн асуудал гаргасан бол хариуцлага тооцох ёстой. Үүнийг дэмжиж байна.

 Намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүдтэйгээ нам нь хариуцлага тооцох ёстой. Чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд суугаагүй, тасалсан бол хариуцлага тооцох ёстой гэдэг нь зөв. Чуулгандаа суухгүй байгаа гишүүдийн араас цэцэрлэгийн хүүхэд шиг хөөцөлдөөд байх боломжгүй. 

Хамгийн гол зарчим бол олон нийтийн төлөөлөл болоод нэгэнт сонгогдсон эрхэм тул бодитойгоор, эрх чөлөөтэйгөөр үг хэлдэг байх нь зүй. Үг хэлэх бүрэн эрхтэй, үүрэгтэй хүн шүү дээ" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна