Дайны бүс нутгаас 91 иргэнээ тусгай нислэгээр амжилттай авчирлаа

Х.Есү
2 цаг 51 минутын өмнө

Ойрхи Дорнодод үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор тус бүс нутагт байгаа Монгол Улсын иргэдээ эх оронд нь шууд ирүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу шуурхай зохион байгууллаа. 

Дайны бүсээс Монгол улс иргэдээ анх удаа эх оронд нь ийнхүү эргүүлэн авчирлаа.

Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн үүргийн дагуу Монгол иргэдээ эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулж, энэ хүрээнд

“МИАТ” ТӨХК-ийн ОМ904 дугаарын тусгай үүргийн нислэг 91 зорчигчтойгоор эх орондоо газардлаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна