АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Зөвлөлийн дарга Г.Ганбат "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрх зүйн зохицуулалтыг манай зөвлөл дэмжиж буйгаа өмнө нь илэрхийлсэн. Манай зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүрэг бол иргэд олон нийтийнхээ эрх ашгийг хүргэх, хамгаалах. Иймд бид иргэдээ төлөөлөн тус хуулийн эрх зүйн зохицуулалтыг дэмжиж буйгаа дараа байдлаар илэрхийлж байна. Энэ хүрээнд, олон нийтийн зөвлөл УИХ-ын и-платформ дээр тус хуулийг хэлэлцэхийг дэмжиж өргөдөл гаргасан. Улмаар Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 15-ны өдөр 11 -15 цагийн хооронд хуулийг дэмжиж байгаа иргэдээс санал авч, гарын үсэг цуглуулна. Мөн иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлч, нийгэмд шүгэл үлээдэг иргэдийн төлөөлөлтэй уулзаж хэлэлцүүлэг өрнүүлэх болно" гэж ярилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна