Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй дотоод хэргийн сайд Д.Мөнх-Эрдэнэ танилцууллаа.
Мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхины хэрэглээ нөхцөл байдал бол үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн түвшинд хүрсэн гэж үзэж байгаа. Анх энэ төрлийн гэмт хэргийг зохицуулах хууль гарч байхад хоёр гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол тогтмол өссөөр 2025 оны байдлаар гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдсэн байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын хувьд хэд хэдэн онцлох зүйл байна. Нэгдүгээрт энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. Мөн энэ төрлийн харилцаан бүхэлд нь төрийн хатуу хяналтад авах, бүх төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн хүрээнд эрхлэх зохицуулалтыг бий болгоно.
Үе тэнгийн дээрэлхэлтийн цаана эрүүгийн хариуцлагын асуудал яригдана. Хүний биед хүнд гэмтэл учруулах аюултай үйлдлүүд харагдаж байна. Алим модноосоо хол унадаггүй гэж ярьдаг. Хүүхдийн хүмүүжилтэй холбоотой асуудал дээр эрэгтэй эмэгтэй гэж ялгах хэрэггүй. Эцэг эх төр засаг, сургуулийн зүгээс үүн дээр анхаарах хэрэгтэй. Нэг буруу алхмаас болоод насан туршдаа харамсах гэмт хэрэг үйлдэж болзошгүй байна " гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна