Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн байр суурийг тодрууллаа.
Тэрбээр, "Үе тэнгийн дээрэлхэлтийг өчигдрийн бичлэгээс л мэдэж байгаа юм биш. Өмнө нь ч байсан. Бид хөвгүүддээ л хүнд гар хүрч болохгүй гэж сургадаг. Охидынхоо хүмүүжилд анхаарах цаг болжээ.
Хүчирхийлэлгүй нийгмийг бий болгохын тулд хүн бүрийн оролцоо чухал. Найз нөхдийн хүрээлэлд ороогүй хүнийг гадуурхдаг араатанлаг араншин байгаа бол хүн болсны хөгжил нь хэзээ өөрчлөгдөх юм бэ. Хувь хүний өөрийн хөгжил, хүмүүжилтэй л энэ асуудал хамаарна.
Хүүхдүүдтэйгээ ярилцах шаардлагатай байна. Сургуулиудад сэтгэл зүйчийг ажиллуулах хэрэгтэй байна. Мэдээж энэ асуудал томчуудын алдаа хүртэл байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна