С.Одонтуяа: Н.Алтанхуягийг улстөрийн захиалгат шүүхийн золиос болгож болохгүй

Х.Есү
2 цаг 30 минутын өмнө

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Үүнтэй холбоотой олон асуудал хөвөрсөн. УИХ-ын гишүүн С.Одонтуяа уг асуудалтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Монголын шүүх өнөөдөр улаан цайм ил гарч, улс төрийн захиалгаар хууль тогтоомжийг үл тоон, дур зоргоороо шүүн яллаж болох мэтээр аашилж байна. Н.Алтанхуяг нь Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласны дараа цагаатгалаа цуцалсан гэдэг нь ийм хардлага дагуулж байна.

Шүүх засаглал хараат бус, бие даасан байдлаа алдсаны тод жишээ нь 3 удаа цагаатгаж, 3 удаа цуцалсан шийдвэрүүд мөн. Шүүх өөрийн шийдвэртээ байн байн эргэлзэж, тогтворгүй хандаж байгаа нь шударга ёсны нэр хүндийг унагаж байна. 

МАН-ын дангаараа засагласан сүүлийн 10 жилд ард түмний амьдрал гэрлийн хурдаар доошилж, тэдний эрх мэдэл, авилга, дарангуйлал гэрлийн хурдаар цэцэглэсэн. АН-ын гишүүд бид нэгдэж, ард түмнээ зоригжуулж, дагуулах, тэднийг хамгаалах манлайлагч нь байж гэмээн энэ улс орныг зөв голдирол руу нь оруулж чадна. 

Н.Алтанхуяг даргыг улстөрийн захиалгат шүүхийн золиос болгож болохгүй, АН-ынхан дуу хоолойгоо олон түмэнд хүргэж, тэмцэх ёстой" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна