Оюутолгой төслийн санхүүжилтийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах талаар тодорхой саналтай ирсэн “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон тэргүүтэй албаны хүмүүсийн саналыг Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хүлээж авалгүй буцаасан билээ. Ердөө уржигдархан энэ явдал болсон.
Буцаахдаа Ерөнхий сайд “Эзэн нь юмуу мэдэж, эрэг нь усаа хашдаг”, “Шударга ёсыг шаардаж байна" гэх хатуу үгсийг хэлж, тодорхой шаардлагуудыг тавьсан байдаг.
Тодруулбал,
1. “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх,
2. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах,
3. Менежментийн төлбөрийг бууруулах, улмаар 2030 оноос “Оюу Толгой” ХХК менежментийн хувьд бие даан ажиллах,
4. Монгол Улсад 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах,
5. “Онтрэ” компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх ард түмэнд ногдох зарчимд нийцүүлэх зэрэг тодорхой шаардлагуудыг “Рио Тинто”-д тавьсан юм.
Тэгвэл "Рио Тинто" групп Монгол Улсын дансанд 1.5 их наяд төгрөг шижүүлжээ. Сангийн яамнаас энэ талаар тодруулахад "Үнэн" гэсэн хариулт өгөв. Бид энэ талаар эрэн мэдээлэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.122
Шантажлаад байвал мөнгө орж ирдэг юм байна гээд Зандка дурак нь улам гаарна даа?? Дерипаска гэж аюултай этгээд орж ирэх гээд хаалган дээр чинь хүлээж байгаа шүү!!!
Хариулах66.181.181.181
Бэлэн мөнгө төрөөхөөр юмны үнэ л өсөхөөс өөр юм алга. "Загас барьж өгөх биш , уураг өгч аргы нь зааж өг гэж" мэргэн үг байдаг шүү
Хариулах66.181.181.181
Сайхан мэдээ байна. Одоо энэ мөнгөнөөсөө улс орноо хөгжүүлэх, иргэдээ ажилтай орлоготоы болгоход нэг ч гэсэн зүйл хийгээсээ. Худлаа бэлэн мөнгө болгож тараагаад дуусна даа. Цахилгаан станц барихадаа чгэсэн нэмэрлээч дээ
Хариулах66.181.181.181
Ерөнхи й сайдаа дэмжиж байна. ТУУШТАЙ БАЙГААРАА. ГАДНЫ хүнийг тахин шүтэгч нар манайд олон байгаа. АЯГҮЙ БОЛ бид ашиг хүртээд яахав гэх С. БАЯР, с.БАЯРЦОГТ мэтийн ухаантнууд гарч ирэх бий. АРД түмэн ерөнхий сайдаа бүрэн дэмжинэ.
Хариулах202.126.88.141
Зандка одоо л зөв дуугарч эхэллээ цаашид аа хэн нь эзэн бэ гэдэг дээрээ хатуу зогсох хэрэгтэй ухаж өгөөд хоосон үлдэх биш үйлдвэртэй дотооддоо бүтээгдэхүүнээ боловсруулаад гаргадаг тэрнээсээ ашигаа хуваадаг болгох хэрэгтэй сонгуулийн шоу битгий л болгоосой
Хариулах66.181.190.84
Хэдэн төг бэлнээр өгч хуурах гэж байж мэднэ .Уулзаж тавьсан шаардлагаа хэрхэн яаж биелүүлэхийг гэрээ хэлцэл бичгээр хийх нь зөв биз ээ
Хариулах