НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх сэтгүүлч С.Будрагчааг шүүхэд өгчээ

Т.Отгонсувд
2026/03/11

Эхнэрээ хүчирхийлсэн Б.Эрдэнэсүх сэтгүүлч С.Будрагчааг “ЯРГАЧИН” гэж хэлсэн хэмээн шүүхэд өгчээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж байгаа билээ. Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч сэтгүүлч С.Будрагчаа нэвтрүүлгийнхээ үеэр “ЯРГАЧИН” гэж хэлсэнд гомдолтой байна хэмээн шүүхэд ханджээ. 

Улмаар сэтгүүлч С.Будрагчааг хэрэг шийдэгдтэл Б.Эрдэнэсүхийн талаар мэдээлэл гаргахыг хориглосон шүүхийн захирамж гарсан байна.

Уг асуудлын шүүх хурал энэ баасан гараг буюу гуравдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох аж.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.191
    2026/03/12

    Тэгвэл зандалчин

    Хариулах
    • 66.181.161.45
      2026/03/13

      тэгвэл алуурчин