Ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтэрнэ.
Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор, үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орж, цасан шуурга шуурна.
Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -1-3, өдөртөө 0 градус орчим байна.
12-нд төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.
Үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -30-35, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -24-29, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -15-20, Хангайн нурууны өвөр бэл, Туул голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2-3, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод Дарьгангын тал нутгаар -3-8, бусад нутгаар -8-13, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -14-19, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -8-13, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Тэрэлж голын хөндийгөөр -2-7, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4+9, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13+18, бусад нутгаар +3-2 градус хүйтэн.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11, говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 18-20, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна