Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ огцорсоныхоо дараа анх удаа телевизийн ярилцлагад орж, олон үйл явдлын талаар ноцтой зүйлүүдийг хэллээ.
Үүний нэг нь түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед зохион байгуулсан "Нүүрсний сонгол" хулгайн талаарх байв.
Л.Оюун-Эрдэнэ "Нүүрсний хулгайн гол эхлэл "Бодь" группийн давуу эрх, хулгай байсан боловч нүүрсний сонсголын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Бодь" группээс 500 мянган ам доллароор хэд хэдэн удаа авлига авсан. Улмаар нүүрсний сонсголын төгсгөлд Бодь группийн асуудал огт яригдалгүй "Бортээг" гэдэг зүйлийг яриад дууссан.
Б.Энхбаярыг ирэх долоо хоногт Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулна. Б.Энхбаяр баримтыг мөнгөөр бартердаж "цөөвөр чоно"-ийн амьдралаар амьдардаг. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад над шиг сайн хүн байхгүй гэдэг байсан ч эрх мэдлээс холдоход эргээд ноцдог" гэв.
Тэгвэл үүнд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариу тайлбар өөрийн цахим хуудастаа хийжээ.
Тэрбээр "Пээ... "500 мянган ам доллар Б.Энхбаяр "Бодь"-иос авсан гэж “сонсож” байсан. Хамт байсан хүн нь надад хэлсэн" гэх. Хэн гэж хүн өөрт нь тэгж ярьсанаа хэлдэггүй ээ. Хэлээч. Юуг нь нуусан юм. Бодит хүн л юм бол зарла.
"Бодь"-ийн офтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд яриагүй гэх. "Бодь" групптэй хийсэн зургаан офтейк гэрээний дөрвийг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө хийсэн байдаг.
Захирал нь А.Амундра байсан. Бодийн офтейк гэрээнүүд нэг өдрийн турш сонсголд яригдсан. Голомтын Ж.Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй, байхгүй.
Л.Оюун-Эрдэний ярианд ямар ч логик байхгүй, гүтгэлэг. Шууд нэвтрүүлэгт халз орьё Л.Оюун-Эрдэнэ ээ. Энэ хүн ер нь юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна