Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулан “Бодь Интернэшнл” ХХК-аас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд,
"Үндэсний бүтээн байгуулагч “Бодь Интернэшнл” ХХК нь 2023 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны нүүрсний сонсголд гэрчээр оролцож, төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гэрээнүүдийн асуудал нээлттэй, ил тод хэлэлцэгдсэн.
Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нь 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцохдоо уг нүүрсний сонсголыг даргалагч болон бусад хүмүүст хандив, мөнгө өгсөн гэж илт худал мэдээлэл тарааж бидний нэр хүндэд халдлаа.
Төрийн өндөр албан тушаалтан нь улс төрийн зорилгоор олон нийтэд худал мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл бөгөөд бодитоор ажиллаж, бүтээн байгуулж байгаа хувийн хэвшлийн компани, ажилтнуудын нэр хүндийг харлуулах үйлдэл болж байна. Иймд энэ асуудлаар “Бодь Интернэшнл” ХХК нь холбогдох хууль, шүүхийн байгууллагад хандах болно" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.51
Бузрын үүр. Бодь дуусаа.
Хариулах