Ж.Хунан: Хүүхдийг цахим орчинд цаазалж болохгүй

Х.Есү
2 цаг 45 минутын өмнө

Өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэллтэй холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ. 

Ж.Хунан: "Нийгэмд болсон үйл явдлыг харах юм бол ноцтой үе тэнгийн дээрэлхэлтээс хальсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа юм. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. 

Үе тэнгийн дээрэлхэлт үйлдэж байгаа хүүхдүүд хариуцлага хүлээхгүй мултарна гэж байхгүй. 14 нас хүрсэн л болд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хариуцлага хүлээлгэж байна гээд нийгмээс тусгаарлаж ирээдүйгүй болгож болохгүй. Хүүхдийг цахим орчинд цаазалж болохгүй. 

Хувийн хэрэг дээр нь тэмдэглэж болно. Гэхдээ зөвхөн хүүхдийг сурган хүмүүжүүлэх, засах эргэн нийгэмшүүлэх зорилгоор энэ тэмдэглэгээг хийж тухайн нөхцөл байдалд ашиглана. 

Хүүхдийг их дээд сургуульд орох, гадаадад зорчих эрхийг хязгаарлах үндэслэл ямар ч тохиолдолд байж болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна