Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ын дэд сайд Б.Энхтүвшин: "АИ92 бензинийг тогтворжуулсан. Ойрын гурван сардаа энгийн АИ92 бензин дээр үнийн өөрчлөлт гарахгүй. Үнэ чөлөөлсөн Евро5, дизель түлш дээр үнийн хэлбэлзэл үүсэхийг үгүйсгэхгүй.
Өнөөдрийн байдлаар АИ92 бензиний 40 хоногийн нөөцтэй байна. Дизель түлш 27 хоногийн нөөцтэй, АИ95 71 хоногийн нөөцтэй байна. ОХУ-тай байнга холбоотой байгаа. Энгийн 92-ын хэрэглээгээ бид тогтмол аваад явж байгаа. Цаашдаа ч тогтмол нийлүүлнэ гэдгийг цаад талаас хэлж байгаа.
Гэхдээ нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байна. Шатахуун түгээдэг ААН-үүд цаг үеийн асуудлаас болоод шатахууны үнээ 100-200 төгрөгөөр нэмэх шаардлагатай байна гэдгээ хэлсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.122
Олны өмнө ил гарч харагддаг төрийн албанд хүнийг ажилд авахдаа гадны дүр төрхийг нь хүртэл анхаардаг баймаар юмаа!
Хариулах66.181.161.148
Муу эр дайнд хөөрнө гэдэг болж бна муу хулгайчид
Хариулах