Гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан хоёр этгээдийг авчирлаа

Х.Есү
2 цаг 49 минутын өмнө

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээдийг Бүгд Найрамдах Казахстан Улсаас шилжүүлэн авчирлаа. 

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан М болон Ц нарыг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэж. мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 

Өмнө нь удаа дараа ял шийтгэгдэж байсан яллагдагч М нь 2024 онд бусдын эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан гэх хэрэгт, яллагдагч Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэрэгт тус тус холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна