Ногоон ба тогтвортой хөрөнгө оруулалтын чиглэлээр EX-Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь

Х.Есү
3 цаг 6 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо, Монгол улсаас Бельгийн хаант улсад суугаа элчин сайдын яам, болон Европын Хөрөнгө Оруулалтын Банк (ЕХОБ) хамтран Брюссель хотод 2026 оны 3-р сарын 13-ны өдөр Монгол-Европын Холбооны хөрөнгө оруулалтын дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгуулав. 

Энэхүү арга хэмжээний зорилго нь Монгол Улсын Засгийн газар, ЕХОБ-тай байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийг хангах, эрчим хүч, банк санхүү болон тэргүүлэх ач холбогдол бүхий төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татах, Европын хөрөнгө оруулагчид болон Монголын хувийн хэвшлийн оролцоо, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн болно.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Европын Холбооны түншлэлийн хүрээнд хийгдэж буй яриа хэлэлцээний нэг хэсэг бөгөөд энэ нь бодит төсөлд суурилсан хэлэлцээр эхлүүлэх, урт хугацааны стратегийн түншлэлийн суурийг бэхжүүлэхэд чиглэж байна. Энэхүү арга хэмжээнд Европын болон дотоодын нийт 80 орчим хөрөнгө оруулагч оролцов. 

Дугуй ширээний уулзалтын үеэр Европын Хөрөнгө Оруулалтын Банкны төлөөлөгчид Монгол банкны дэд ерөнхийлөгч Г. Энхтайванд Монгол Улсын ногоон, тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээрх санхүүжилтийн гэрээний нөхцлүүдийг гардуулсан болно.


Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд дугуй ширээний уулзалтыг нээж үг хэлэхдээ, “Монгол Улс 2025 онд Европын томоохон банкуудтай эрчим хүчний шилжилтийн хувийн хэвшлийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор нийтдээ 2 тэрбум евро/ам.долларын санхүүжилтийн санамж бичигт гарын үсэг зурсан. Өнөөдөр бид хэрэгжилтийн эхний алхмыг хийж байгаадаа баяртай байна. ЕХОБ нь Монголын арилжааны банкуудаар дамжуулан 50 сая ам.долларын ногоон, жижиг, дунд үйлдвэрийг санхүүжүүлэх хөтөлбөрийг бий болгох гэрээний нөхцлүүдийг Монголбанкинд гардуулан өглөө. Энэхүү санхүүжилт нь ногоон нэмүү өртгийн сүлжээ, ЖДҮ болон тогтвортой үйлдвэрлэлийг дэмжиж, Монгол Улсын ногоон шилжилтийг хурдасгаж, ногоон ажлын байр бий болгоход туслах болно” гэв.

Дугуй ширээний уулзалтаар сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, тогтвортой ойн аж ахуй, уур амьсгалд нийцсэн нэмүү өртгийн сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжуудын талаар ярилцав.

Хоёр тал Монгол Улсын ногоон шилжилт, Европын Холбооны “Глобал гарц” санаачилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа дахин илэрхийлэв. Мөн Монголын холбогдох байгууллагууд болон Европын түншүүдтэй нягт уялдаа холбоотой хамтран ажиллаж, төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна