“Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгалаа

Zuv.mn
4 цаг 41 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрчист Монгол” ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гаргажээ.

Уул уурхайн бус төрийн өмчийн 44 компанийг нэгтгэсэн “Эрчист Монгол” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед (2025.01.08) байгуулж байсан . Эдгээр 44 компанин 27 нь эрчим хүчний салбарын компани байсан юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны дараа тус компанид Засгийн газрын дэмжлэг үгүй болж, хийж, хэрэгжүүлэх гэж байсан ажлууд нь хэрэгжих боломжгүй болсноор захирал Г.Амартүвшин нь халагдах өргөдлөө өгсөн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна