Эрчим хүчний салбарынхан цалин нэмэхгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ

Х.Есү
4 цаг 9 минутын өмнө

Эрчим хүчний салбарынхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

"Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлах хэмжээнд хүрчхээд байна. Учир нь эрчим хүчний салбарын улсын төсөв Соёлын яамны улсын төсвөөс хоёр дахин бага байна. 

Эрчим хүчний салбарынхны 80 орчим хувь нь хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа. Энд ажиллаж байгаа иргэдийн эрх зөрчигдөж байна. 

Эрчим хүчний яамнаас бидний цалинг нэмэх боломжгүй гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлж байсан. Бид нэгэнт тохиролцоонд хүрж чадаагүй учраас хөдөлмөрийн маргаан үүсгэсэн. Бидний гол шаардлага бол эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх. Хоёр тал нэгэнт тохиролцож чадаагүй учраас ажил хаялт зарлах хэмжээнд хүрээд байна. 

Эрчим хүчний салбарын ажилчдын цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай төсвийг Засгийн газар нэн даруй тогтоолын төслөө боловсруулж улсын төсвийн тодотголд оруулаач ээ. Үүнийг нь их хурлын гишүүд анхааралдаа авч ажиллаач гэж хаэлмээр байна. 

Одоо томилогдох эрчим хүчний сайд бидэнтэй хамтын ажиллагаатай байгаасай гэж хүсэж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна