"Зэс Эрдэнийн хувь" ХХК: Манай компанид аливаа улс төрийн нам, ажилтны оролцоо байхгүйг албан ёсоор мэдэгдэж байна

Х.Есү
4 цаг 12 минутын өмнө

"Зэс Эрдэнийн хувь" компаниас албан ёсоор мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд, "Зэс Эрдэнийн хувь" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр нь өөрийн хамаарал бүхий буюу эхнэрийнхээ "Би эй ти девелопмент партнерс" компаниар хувь нийлүүлэгчийн зээлийн гэрээ болон зэс худалдах, худалдан авах гэрэж, урьдчилгаа төлбөрийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнүүд нь Иргэнийн хуулийг зөрчсөн, компанид ашиггүй, талуудыг ноцтой төөрөгдөлд оруулсан тул 2025 оны 04 дүгээр сард "Зэс Эрдэнийн хувь" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр холбогдох гэрээнүүдийг цуцалсан болно. 

"Зэс Эрдэнийн хувь" ХХК нь бүтээгдэхүүнийг шууд экспортод гаргасан бол Монгол улсын эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувь байх тул татварын өр үүсэхгүй байсан. "Зэс Эрдэнийн хувь" ХХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор  "Би эй ти девелопмент партнерс" компанитай хийсэн гэрээний хохирлыг хуулийн байгууллагаар шийлдвэрлүүлэх хүсэлт өгсөн тул холбогдох гомдлыг хууль хяналтын байгууллагад гаргасан. 2025 оны 05 дугаар сараас хойш  "Зэс Эрдэнийн хувь" ХХК болон  "Би эй ти девелопмент партнерс" ХХК-ийн хооронд харилцан хуулийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Хууль хяналтын байгуулагад хандсан гэрээ цуцалсан маргааны асуудалд  "Би эй ти девелопмент партнерс" ХХК-ийн зүгээс Э.Батбаярын ах Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан зэрэг улс төрийн нөлөө бүхий этгээдээр нөлөөлүүлж байгаа нь илэрхий харагдаж байна. 

2025 оны 04 дүгээр сард "Зэс Эрдэнийн хувь" ХХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр  бусад компанитай борлуулалтын гэрээ хийх эрхийг гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатарт олгосон тул  "Би эй ти девелопмент партнерс" ХХК-аас бусад компани борлуулалт хийх хууль ёсны эрхтэй бөгөөд Зэс Эрдэнийн хувь" ХХК аливаа нам, улс төрийн ажилтны оролцоо байхгүй албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ. 

May be an illustration of text

May be an illustration of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна