БНХАУ Тайванийн ойролцоо цэргийн сургуулилт хийсэн явдал Вашингтонд хоёр дохио өгсөн талаар олон улсын хэвлэлүүд бичиж байна.
Эхнийх нь, НҮБ "Маш аюултай жишиг тогтоож байна" гэж шууд дүгнэсэн АНУ-ын Венесуэль, Иранд явуулж буй цэргийн шийдэмгий ажиллагааг Бээжин үнэхээр шинэ жишиг гэж харж, Тайванийг эзлэн газар нутгийн нэгдмэл байдлаа хадгалах сонирхлоо хүчтэй илэрхийлж байгаа хэлбэр гэж үзэж буй. БНХАУ, Тайванийг заагладаг Тайванийн хоолойд их хэмжээний цэргийн хүч хуралдаад байгаа бөгөөд уур амьсгалын хувьд хэзээ ч байгагүй түгшүүртэй хэмжээнд хүрсэн.
Хоёр дахь нь, Тайванийг заналхийлснээр, Ираныг дам хэлбэрээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ираны дэглэмийг сольсноор АНУ Ойрхи Дорнодод байр сууриа бэхжүүлэх ч Ази номхон далайн бүсэд нөлөө нь суларна.
АНУ, БНХАУ хоорондоо тулах нь цөмийн дайнд хүргэх магадлалтай учир энэ хувилбарыг авч үзэхгүй. Тэр тохиолдолд Тайпей Бээжинг Украин ОХУ-ыг эсэргүүцэж байгаа шиг удаан эсэргүүцэх нөөц бололцоогүй юм.
Өөрөөр хэлбэл Тайвань нь АНУ, БНХАУ-ын эчнээ тэмцлийн нэг оролцогч болж, хоёр дахь Украин болоход орйтсон гэсэн үг.
Одоогоор АНУ Тайванд 11 тэрбум ам.долларын зэвсэг техник өгөхөөр төсвийг нь баталсан, БНХАУ Тайванийн хамгийн том таван компанид хориг тавьж хувьцааных нь үнийг унагасан гэх мэтээр үргэлжилж буй энэ эчнээ тэмцэл жинхэнэ дайн болоход урьд хожид байгаагүйгээрээ ойрхон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна