Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайд Б.Энхбаяртай холбоотой авлигын баримтуудыг өнөөдөр АТГ-т өгнө

Х.Батсайхан
2 цаг 53 минутын өмнө

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгөхдөө амалж байсан Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Бодь” группын хамаарал бүхий компаниас авлига авсан талаарх баримтуудаа өнөөдөр 11.30 цагт АТГ-т өгөхөөр болжээ. Тэрбээр өмнө нь “Бодь” группын хамаарал бүхий компаниас 200 сая ам.долларыг нэр бүхий улстөрчдөд авлига болгож өгсөн гэж ярьсан бөгөөд энэ мөнгөнөөс Б.Энхбаяр 500,000 ам.доллар авсан гэсэн юм.

Түүний хэлснээс үзвэл Б.Энхбаяр зөвхөн мөсөн уулын орой бөгөөд цаана нь хэн, хэн гэдэг улстөрчид байгаа нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна.  

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ НТВ телевизэд өгсөн ярилцлагадаа Б.Энхбаярт гэж хэлэхэд, нэг мэхээр Монголын улс төрд тийм олон давдаггүй юм дөө. Ийм увайгүй, худалч байгаад хаа ч хүрэх вэ. Мөрөөрөө энэ “Голомт”-ынхоо асуудлыг очиж нотолно биз. Өмнө нь гарсан зүйлүүдийг Эрүүгийн хэрэг гээд байлгүй Иргэний шүүх дээрээ очоод тогтоолгох хэрэгтэй.

Хууль зүйн сайд ингэж худлаа яриад байж болохгүй шүү дээ. Нөгөө 20 сая ам.доллар яасан бэ. Бөөн сенсааци болоо биз дээ. Газар зараад хуваагаад идчихсэн гээд байсан яасан. Нөгөө данс, манс нь хаана байна? Тэд нарыгаа нэг эцэслэхгүй юм уу. Хүн алаад чандарлаад булчихсан гээд байсан. Энэ чинь онц ноцтой хүн амины хэрэг биз дээ. 

Сураагүй сургуулийнхаа төлбөрийг төрөөс гаргуулаад авчихсан, санаа зовохгүй байгаа хүн, Сонсголоор өнгө хувиаргалт хийгээд мөнгө авчихсан хүнээс юу хэлээх вэ дээ.

Хэн рүү ч дайрч магадгүй. Хүн алуулж, мөнгөн бартер хийдэг л хүн. 2027 онд өөр Ерөнхийлөгч гарч ирээд, У.Хүрэлсүх рүү учиргүй дайраад байж байвал би л лав гайхахгүй” хэмээсэн юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна