Гамшгийн эрсдлийг бууруулах зөвлөл хуралдлаа

Х.Есү
2 цаг 41 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл хуралдаж 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа. Энэ жилээс эхлэн дэргэдээ эрдэмтдийн зөвлөл ажиллуулахаар шийдвэрлэв. Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, судалгаа шинжилгээнд тулгуурласан бодит арга хэмжээ хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүмүүсийн санал зөвлөмж хамгаас чухал.

No description available.

Түүнчлэн Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбартай хамтран ажиллаж халиа тошинд өртөөд буй байршлуудад судалгаа хийн тодорхой шийдэл гаргаж ажиллахаар танилцуулга хийгдлээ.

No description available.

Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний болон Нийслэлийн зөвлөлийн чиглэл, зөвлөмжүүдэд үндэслэсэн ажил арга хэмжээг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх талаар холбогдох зөвлөмжүүдийг гаргалаа.

No description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна