Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2024 оны байдлаар нийслэлд 730 мянган автомашинаар хоногт 1.8 сая зорчилт хөдөлгөөн хийж буй тооцоолол гарсан. Оргил ачааллын үеийн дундаж хурд 7-13км/ц байдаг.
Тиймээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Туулын хурдны зам төслийг хэрэгжүүлж байна. Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан. Эдгээр үнэлгээгээр Туулын хурдны зам төсөл нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах олон талт арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах талаар тусгасан байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол зэрэгт үндэслэн Туулын хурдны замыг барихаар тогтсон.
Туулын хурдны замын зураг төслийг анх 2014-2016 онд боловсруулан магадлалаар батлуулсан. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн А/1326 дугаар захирамжаар Туулын хурдны замын ТЭЗҮ, урьдчилсан зураг төслийн шинэчлэлтийн ажлыг хийсэн. 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Шинжлэх ухаан технологийн Авто замын салбарын дэд зөвлөлийн хурлаар, үргэлжлүүлэн Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр ТЭЗҮ-ийг хэлэлцүүлэн батлуулсан.
Улаанбаатар хотын хувьд AH-3 чиглэлийн замын хоёр зангилааг холбосон хөндлөн чиглэлд саадгүй нэвтрэх хурдны зам байхгүй. Тиймээс ихэнх тээврийн хэрэгслүүд Улаанбаатар хотын төвийг дайран өнгөрч байгаа нь түгжрэлийн нэг шалтгаан болж байгааг ТЭЗҮ-д тодорхойлсон. Иймд Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд холбосон Туулын хурдны замыг барих хэрэгцээ шаардлага үүссэн.
Туулын хурдны замын “Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын тайлан”-д 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хийсэн. 2025 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Туулын хурдны зам төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн юм.
Туулын хурдны зам төслийн ач холбогдол:
Эдийн засаг
Нийгэм
Байгаль орчин
Хот төлөвлөлт:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна