Л.Оюун-Эрдэнэ 894 хуудас, дөрвөн бүлэг баримтыг АТГ-т өгөхөөр авчирлаа

Б.Мөнхболд
2 цаг 50 минутын өмнө

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгөхдөө амалж байсан Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Бодь” группын хамаарал бүхий компаниас авлига авсан талаарх баримтуудаа АТГ-т өгөхөөр авч ирлээ. Энэ үеэр тэрбээр зөвхөн Б.Энхбаярын авлигын асуудал биш, өөр гурван ч авлыгын баримтыг дэлгэхээр 894 хуудас, дөрвөн бүлэг баримтыгАТГ-т өгөхөөр авчирснаа сэтгүүлчдэд мэдэгдэв.

Тэрбээр өмнө нь “Бодь” группын хамаарал бүхий компаниас 200 сая ам.долларыг нэр бүхий улстөрчдөд авлига болгож өгсөн гэж ярьсан бөгөөд энэ мөнгөнөөс Б.Энхбаяр 500,000 ам.доллар авсан гэсэн бол өнөөдөр илүү өргөн хүрээтэй баримтуудыг АТГ-т өгч байна. Зөвхөн Б.Энхбаярын тухайд "Б.Энхбаяр Бодиос эхлээд хоёр хүний хамт 500 мянган ам доллар дараа нь 800 мянган ам.доллар нийт 1.3 сая ам долларыг бэлнээр авсан" гэсэн илүү тодорхой мэдэгдэл хийсэн юм. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна