Л.Оюун-Эрдэнийн өгсөн “бөмбөг”-ийг АТГ тэслэх үү

Х.Батсайхан
2026/03/23

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгөхдөө амалж байсан Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Бодь” группын хамаарал бүхий компаниас авлига авсан талаарх баримтуудаа АТГ-т яг одоо өгч байна.


Ингэхдээ тэрбээр ганцхан Б.Энхбаяртай холбоотой баримтуудыг авчирсангүй. “Бодь интернэйшнл”-ийн төмөр замын бүтээн байгуулалтыг нүүрсээр бартердсан оффтейк гэрээ, Нүүрсний сонсгол, Б.Энхбаярын авлигаын баримтуудыг гаргаж өглөө.

Түүний АТГ-т өгсөн 894 хуудас, дөрвөн бүлэг баримтад,

  • “Бодь интернэйшнл”-ийн оффтейк гэрээ
  • “Нүүрсний сонсгол”-той холбоотой баримт мэдээлэл
  • Б.Энхбаярын “Бодь”-иос авсан 1.3 тэрбум ам.долларын авлигатай холбоотой баримтууд
  • Б.Энхбаяртай холбоотой өөр бусад авлигын асуудал гэсэн дөрвөн сэдвийг хамарчээ.

Тэрбээр ямартай ч амлалтдаа хүрч, цуглуулсан баримтаа АТГ-т өглөө. Одоо АТГ өгсөн баримт мэдээллийг нягталж, мөрдөн шалгалт явуулах учиртай. Хэрвээ баримт няцаагдашгүй бол асуудал маш хурдан шийдэгдэх боломжтой. Тиймээс одоо АТГ Л.Оюун-Эрдэнээс орж ирсэн баримтуудыг хэр хурдан шалгах, ямар үр дүн гарах зэрэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.