АНУ Иранд энхийн төлөвлөгөө санал болголоо

Zuv.mn
2 цаг 34 минутын өмнө

АНУ 15 зүйл бүхий энхийн төлөвлөгөөг Иранд санал болгосон талаар Израилийн “12 дугаар суваг” телевиз мэдээлжээ.

 Уг төлөвлөгөөг Ираны талд хүргүүлсэн бөгөөд Пакистан улс зуучилжээ. Төлөвлөгөөнд Ираны хэрэгжүүлж буй цөмийн хөтөлбөр, пуужин хөгжүүлэх төслүүд, агаарын орон зайн асуудлуудыг багтаасан аж. Хэрвээ Тегеран улс хэлэлцээрийг зөвшөөрвөл нэг сарын хугацаанд гал зогсоож, хэлэлцээрээ батлахаар төлөвлөж байгаа аж. Вашингтон “Энэ сарын 26 буюу пүрэв гарагаас эхлүүлсэн ч болно” гэж буй уг төлөвлөгөөг хэлэлцэх эсэх нь одоо зөвхөн Ираны өгөх хариултаас шалтгаалж байгаа аж.

 АНУ юу санал болгов

 Юуны түрүүнд, хэрвээ саналыг нь хүлээж аван, цөмийн хөтөлбөр болон бусад асуудлаарх нөхцлийг нь дагаж мөрдвөл Иранд тавьсан бүх хориг арга хэмжээгээ цуцална гэжээ.

Түүнчлэн, энхийн буюу эрчим хүчний зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлнэ гэсэн байна.   

 Харин зөрүүлээд Тегеранаас,

-Цөмийн хөтөлбөрөө зогсоож, дахин хэзээ ч цөмийн зэвсэг хийх боломж хайхгүй, газар нутаг дээрээ уран баяжуулахгүй байх,

-Одоо байгаа 60 хувь баяжуулсан 450 кг ураны нөөцөө ОУЦЭХА-т хүлээлгж өгөх,

-Натанз, Исфахан, Фордоу цөмийн байгууламжуудыг ашиглалтаас гаргаж, устгах,

-Пуужингийн хөтөлбөрийн тоо хэмжээ, хүрээ хязгаарыг нь хумих,

-Ормузын хоолойг нээж, чөлөөт далайн бүсийн статусыг хадгалах,

-Ойрхи Дорнод дахь прокси бүлгүүдийг санхүүжүүлэхээ зогсоох зэрэг 15 зүйл шаарджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна