“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ

Х.Есү
2 цаг 31 минутын өмнө

Монгол Улсад цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэлж байна. 

Тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ болох “Цахим Дорноговь” өдөрлөг төрийн албан хаагчдад зориулсан сургалтаар эхлэж байна.

May be an image of one or more people, crowd and text

Тус сургалтаар:
▫️ Хиймэл оюуны ойлголт, хэрэглээ
▫️ Бүтээмж нэмэгдүүлэх шийдлүүд
▫️ Төрийн цахим үйлчилгээ
▫️ Кибер аюулгүй байдал
▫️ Мэдээллийн технологийн үйлчилгээ

зэрэг чухал сэдвүүдийг хамарч, төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна.

May be an image of text

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү : “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд цахим шилжилт, хиймэл оюун нэн чухал үүрэгтэй.

Иймээс төрийн албан хаагч бүр шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшиж, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа зөв, үр дүнтэй ашиглах нь бидний хамтын зорилго юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна