Ж.Энхбаяр: Эдийн засгийн онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэж, хэмнэлтийн горимд ажиллах эхний үүрэг даалгаврууд өгөгдлөө

Zuv.mn
2 цаг 59 минутын өмнө

Монгол Улсын тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эдийн засгийн онцгой нөхцөл байдал үүссэнгэж үзэж, хэмнэлтийн горимд ажиллах эхний үүрэг даалгаврууд өгөгдлөө. Хэмнэлтийг Засгийн газар өөрөөсөө эхэлнэ. Даврхардсан чиг үүргийг байхгүй болгох, төрийн, орон нутгийн өмчит ААН-үүдийг цэгцлэх гэх мэт мөнгөгүйгээр хэрэгжүүлж болох зохион байгуулалтын арга хэмжээг авна. Асуудлаа УИХ-д өргөн барина. Өргөн бариад УИХ яг цар тахлын үе шиг шуурхай шийдвэрлэвэл Засаг батлагдсан төлөвөлгөөний дагуу хэрэгжүүлээд явна” гэлээ.

Тэрбээр Туулын хурдны зам төслийг зогсоох гэж байгаа талаар “Нийслэл бол тусдаа бүтэц. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага төсвөө батлаад, хэрэгжүүлээд явдаг. Үүнд Засгийн газраас оролцож зогсооно гэж байхгүй” гэлээ.

Мөн “Үнэ тогтворжуулаагүй дизелийн түлш, А95 бензиний үнэ нэмэгдэнэ. Харин тогтворжуулалт хийсэн Аи92 шатахууны үнэ нэмэгдэх асуудал ирэх тавдугаар сарын сүүлээр яригдана.


Ойрхи Дорнодын хямрал зарим талаараа манайд ашигтай тусаж байна. Эрчим хүчний нүүрс болон бусад түүхий эдийн эрэлт нэмэгдэж, үнэ өсөх төлөвтэй. Мөн аялал жуулалалын нэг том төв болох Ойрхи Дорнод хаагдсанаа жуулчдын урсгал бусад улсууд руу чиглэж байна” гэлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна