Уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт оруулсан нь хууль зөрчиж байна гэх агуулга бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооноос тодрууллаа.
МҮМУУХ-ны Ерөнхийлөгч Ц.Дуламсүрэн:
Өчигдөр сэрвээний өндрийг нэмсэн байна гэдэг талаар мэдээлэл гарсан. Манайх чинь 21 аймгийн уяачдын төлөөлөл болж энд сууж байгаа. Тиймээс өнөөдөр хэвлэлийн хурал хийж, албан ёсны мэдээлэл биш байна гэдгийг мэдэж авлаа. Монгол төрийн наадамд монгол морь уралдах ёстой. Хууль хэрэгжих ёстой. Хуулиа хэрэгжүүлээч ээ гэдэг л шаардлага бид тавьдаг. Үүнд Шадар сайд болон ажлын албаныхан нь анхаарч, хуулийг хэрэгжүүлэхийн төлөө анхаарал тавьж ажиллаж байгаад гүнээ талархаж байна.
МҮМУУХ-ны Нарийн бичгийн дарга М.Ариунболд:
Энэ ажлын хэсэгт хоёр холбооны төлөөлөл, мөн төрийн байгууллага, яам, агентлагийн холбогдох хүмүүс нь орохоор болсон. Ажлын хэсэг энэ долоо хоногтоо байгуулагдаад дүрмийн төсөл дээр талууд нэгдсэн байр сууринаас асуудалд хандахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна