О.Сийлэгмаа: Б.Энхбаяр БЗС-гийн зээлээр суралцахдаа бүх хууль журмыг зөрчсөн

Х.Есү
2 цаг 46 минутын өмнө

Боловсролын зээлийн сангийн дарга асан О.Сийлэгмаа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг Боловсролын зээлийн асуудалтай холбоотойгоор АТГ-т өглөө. 

Тэрбээр, " Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь сонгон шалгаруулалтаас эхлээд зээлээ тэглүүлэх хүртэлх бүх шатанд журам зөрчсөн байна. Тодруулбал, 2007 онд АНУ-д Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар сонгогдохдоо бакалаврын мэргэжил болон ажлын туршлагын шалгуурыг хангаагүй.

Мөн 2008 онд сургалтын төлбөрийн санхүүжилтийг сургуулийн данс руу биш, өөрийн хувийн данс руу шилжүүлэн авсан нь тухайн үеийн журмыг ноцтой зөрчсөн үйлдэл. Б.Энхбаяр сайд 2018 онд зээлээ тэглүүлэхдээ гэрээний үүргээ биелүүлээгүй. 

 Гэрээнд зааснаар төгсөж ирээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжлээрээ таваас доошгүй жил ажиллах ёстой байсан ч тэрээр НДЕГ болон намын бүтцэд ажиллаж байгаад дэд сайд болох үедээ зээлээ чөлөөлүүлсэн байна. Хэдийгээр тэрээр 2023 онд үндсэн зээл болох 32 мянган ам.долларыг төлсөн ч хүүг нь төлөөгүй бөгөөд энэ нь албан тушаалын байдлаа ашигласан хэрэг байх магадлалтай тул шалгуулах шаардлагатай" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна