Зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас сэргийлэх дадлага сургуулилт хийлээ

Х.Есү
2 цаг 39 минутын өмнө

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 10ё ангийн сурагчдад гамшгийн эрсдэлийг танин мэдэх, урьдчилан сэргийлэх, аюул эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, гамшгийн үед бэлэн байх сургалт мэдээллийг өгөв.

May be an image of one or more people

Энэ үеэр ЕБ-ын “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн 1235 сурагч, 100 гаруй багш ажилтнууд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор Онцгой байдлын байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу дадлага сургуулилт хийж Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс анхны тусламжийн мэдлэг, чадвар олгох сургалт зохион байгууллаа.

May be an image of one or more people

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль нь төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой юм.

May be an image of one or more people and crowd

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, мөн “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор орон даяар бэлэн байдлын дадлага, сургуулилтад хамрагддаг тул иргэд та бүхэн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүлж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангах дадлага сургуулилтад хамрагдахыг уриалж байна.

May be an image of one or more people and text

May be an image of one or more people, crowd and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна