АИ-92-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмнэ

Zuv.mn
3 цаг 27 минутын өмнө

Үнийн зөвлөл хуралдаад АИ-92-оос бусад шатахууны үнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргажээ. АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин энэ талаар мэдэгдлээ. 

Тэрбээр" Дэлхий дахинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор манай улс шатахууны үнэд өөрчлөлт оруулахаар боллоо. ОХУ-аас дөрөвдүгээр сард нийлүүлэх шатахууны хувьд АИ-92 бензиний үнийг тогтвортой хадгалах ч бусад төрлийн түлшний үнийг тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Үнийн зөвлөлөөс АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Цаашид зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнэ литр тутамд 900-2000 төгрөгөөр нэмэгдүүлэх тооцооллыг хийж байна" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 шатахууны 90.1 мянган тонн буюу 42 хоног, АИ-95 шатахуун 6.4 мянган тонн буюу 72 хоног, дизелийн түлш 116 мянган тонн буюу 29 хоногийн нөөцтэй байгааг сайд дуулгасан юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна