О.Цогтгэрэл: МАН Г.Занданшатарыг бие даасан эрх мэдэлгүйгээр жил шахам ажиллуулсан нь харамсалтай

Zuv.mn
2 цаг 35 минутын өмнө

АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр “Манай намын бүлэг маш тодорхой шаардлага тавьсан. УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй ээ л гэж байгаа. Тийм учраас Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг Н.Учрал даргалвал манай намын бүлэг оролцохгүй. Дэд дарга оролцвол бид хуралдаа сууж, асуудлаа хэлэлцээд л явна.

Г.Занданшатарын тухайд, явж байгаа хүний араас юм яриад яах вэ. МАН Ерөнхий сайдыг, бүхэл бүтэн Засгийн газрыг бие даасан эрх мэдэлгүйгээр бүтэн жил шахам ажиллуулсан нь харамсалтай. Энэ нь МАН засаглалын хямралд орсны илэрхийлэл болж байна.

Ардчилсан нам дараагийн Засгийн газарт орох эсэх асуудлын тухайд, намын дүрэмд зааснаар энэ асуудлаар шийдвэр гаргах эрх намын төлөөллийн төв байгууллагад хадгалгддаг. Намын дарга бие дааж шийдэх эрх байхгүй. Хувь гишүүнийхээ хувьд бол би Хатарсан Засагт орох орохын эсрэг байдаг. Энэ байр сууриа 2024 оноос хйош олон удаа илэрхийлж байсан” гэлээ.

 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.214
    18 минутын өмнө

    Za chi anh gulchiiguud l suuj nsn bizde namiin darga blood ih tom bolj

    Хариулах