Анхны "нам бус" УИХ-ын даргаар хэн тодрох вэ

Zuv.mn
3 цаг 0 минутын өмнө

-С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ нар яригдаж байна-

УИХ-ын дарга Н.Учрал ажлаа өгч, Засгийн газар тэргүүлэх нь цаг хоногоор тоологдож байгаа энэ үед хэн орыг нь залгаж УИХ-ын даргын алба хаших в гэдэг асуулт олон нийтийн анхаарлын төвд байна.

Эх сурвалжийн хэлснээр, МАН-ын дотоодод УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Сандагийн Бямбацогт, Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нарын гэр яригдаж байгаа аж. 

Тэр дундаа С.Бямбацогтын боломж нөгөө хоёроосоо илүү байгаа юм байна. Тэрбээр Парламентын гишүүнээр таван удаа дараалан сонгогдсон бөгөөд энэ үзүүлэлтээр түүнтэй эгнэх хүн энэ парламентад байхгүй. Хамгийн туршлагатай парламентч бөгөөд чуулганы хуралдаан удирдахад туршлага чухал гэж үзвэл хамгийн тохирох хүн нь юм байна.


Ж.Энхбаярын тухайд, Парламентад дөрвөн удаа сонгогдсоноороо С.Бямбацогтын л ард орно. Гэвч түүнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодол тээж яваа гэсэн мэдээлэл үе, үе гарч буй. Парламентыг 2028 он хүртэл тогтвортой удирдахгүй байх  магадлалтай.

Ж.Бат-Эрдэнийн тухайд, парламентад сонгогдсон тоогоороо нөгөө хоёртоо хүрэхгүй. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн фракцын тэрбээр насаа зам тээврийн салбарт ажилласан бөгөөд ҮХЦ-ийн  08 дугаар дүгнэлт гарсны дараа МАН дотор явагдсан түр эвлэрэлийн үр дүнд л УИХ-ын дэд дарга болсон нэгэн юм. 

Энэ удаагийн УИХ-ын дарга түүхэнд үлдэнэ. Тодруулбал, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа намын гишүүнчлэлээсээ татгалзаж, нам бус статустайгаар хурал удирдах хамгийн анхны спикер болох юм.       



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна