Ховд аймгийн засаг дарга аймгийн хэмжээнд амралтын өдрүүдийг "Гэр бүлийн өдөр" болгох захирамж гаргалаа

Х.Есү
3 цаг 10 минутын өмнө

Ховд аймгийн засаг дарга аймгийн хэмжээнд амралтын өдрүүдийг "Гэр бүлийн өдөр" болгох захирамж гаргажээ. 

Захирамжийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд ямар нэг арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, амралтын өдрүүдэд албан хаагчийг дуудахгүй байхад анхаарахыг уриалжээ. 

Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар -т 2025 онд 332 гомдол мэдээлэл бүртгэгдсэний 85 хувийг гэр бүлийн орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн гомдол эзэлж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна