МАН-ЫН БАГА ХУРАЛ: Намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ

Zuv.mn
2 цаг 39 минутын өмнө

МАН-ын 31 дүгээр их хурлаас байгуулсан Бага хурлын III хуралдаан өнөөдөр болж, намын Үндсэн дүрмийн 20.3.5, 20.3.4-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Намын Үндсэн дүрмийн 20.3-т Бага хурлын бүрэн эрхийг зааж өгсөн байдаг бөгөөд 4-т “УИХ-ын Сонгуулийн үр дүнд “Эвсэл”- ийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах”, 5-д “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах” гэж заасан байдаг юм.

Мөн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь тодорхой болоод байна.

Харин 20.3.4 буюу эвслийн Засгийн газар байгуулах эсэх тал дээр ямар шийд гаргах нь тодорхой бус. Зарим хэвлэлд гарснаас үзвэл Ардчилсан нам Засгийн газарт буцан орж ирэх магадлалтай гэж бичиж байна. 

Хурал өнөөдөр 10.00 цагт товлогдсон.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна