Г.Занданшатар “Онтрэ"-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ

Г.Долгорсүрэн
2 цаг 36 минутын өмнө

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Рио Тинтод таван зүйл бүхий шаардлага тавьсан. 

Тус компани шаардлагын хариуг тогтоосон хугацаандаа өгөөгүй учраас өнгөрсөн лхагва гарагт буюу 03-р сарын 25-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюу толгойн хэлэлцээний явцын талаар Ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ.

Улмаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд “Онтрэ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгснийг эх сурвалжууд нотолж байна. Энэ хуралдаан Ерөнхий сайд асан Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн сүүлчийн хуралдаан болсон юм.

Ерөнхий сайд асан Г.Занданшатар монголчууд Оюу толгой төслөөс хүртэж буй өгөөж 27 хувь байгааг 60-аас доошгүй хувь болгон нэмэгдүүлэхийн тулд зээлийн хүүг 5-6 хувь болгож бууруулах, менежментийн төлбөрийг дор хаяж 50 хувиар бууруулах, ногдол ашгийг энэ оноос хуваарилах зэрэг таван шаардлагыг Рио Тинтод тавьсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна