Ц.Нямдорж: Х.Булгантуяад ял өгүүлэх ажлыг МАНайхан хийлгэж байгаа

Zuv.mn
2 цаг 46 минутын өмнө

МАН-ын Бага хурлын үеэр гишүүн Ц.Нямдорж УИХ-ын дарга асан Х.Булгантуяад Эрүүгийн хэрэг тулгасан асуудлыг хөндөж, намын нөхдөө буруутгалаа.

Тэрбээр “Х.Булгантуяаг яагаад хэрэгт холбож байгаа юм бэ. Энийг манайхан хийлгэж байгаа. Х.Булгантуяа хурал л удирдсан шүү дээ. Өөр яасан юм бэ. Ямар хэрэг хийсэн юм бэ.

Үндсэн хуулийн цэц дээр УИХ-ын шийдвэрийг хнадаг болохоос биш, Байнгын хорооны шийдвэрийг хянадаггүй. Тийм хуультай юм. Тэгтэл Их хурлын Чуулганыг удирдсан гээд хамт явж байгаа ганц эмэгтэйгээ ялтан болгох гэж байна, одоо манайхан. Энийг чинь юу гэж үзэх юм бэ. Х.Булгантуяагийн ганц шахагдсан юм нь, хугацаа л байсан. 10 хоногийн дотор хэлэлцэх хуультай. Тэрийг давчих юм бол дахиад Үндсэн хуулийн зөрчилд орчих байсан учраас өдөр, шөнөгүй “Хуралд” гэж л шаардсан шүү дээ. Өөр яах юм бэ” гэв. Бага хурлын гишүүд нижигнүүлэн алга ташин дэмжив.  




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.47
    15 минутын өмнө

    МАН-ын бага хурал улс төрийн алдаатай үйлдэл гаргасанг туршлагатай хуульч Нямдорж нийтэд зарлав уу?

    Хариулах
  • 103.229.121.43
    52 минутын өмнө

    Ман ыхан Оюунэрдэнэ Амарбаясгалан хоерыгоо яаж ч чадахгүй Булгантуяаг золиослох гэсэнмюм

    Хариулах
  • 66.181.185.145
    1 цагийн өмнө

    Ганц Нямдорж гуайн ухаан энэ намд хэн ч ингээд схн хэлчих хүн байгаагүй бүүр гайхаж блаа. Танд баярлалаа.

    Хариулах