Я.Содбаатар: МАН-ын III Бага хурлаас хоёр тогтоол гаргалаа

Zuv.mn
2 цаг 54 минутын өмнө

МАН-ын ЕНБД Я.Содбаатар Тусгаар тогтнолын ордод дөнгөж сая дууссан МАН-ын 31 дүгээр их хурлаас байгуулсан Бага хурлын III хуралдааны үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай”, “Намын Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлэгт чиглэл өгөх тухай” гэсэн хоёр тогтоол баталлаа.  

МАН-ын Бага хурлаас МАН-ын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 99.7 хувийн саналаар дэмжлээ.

Мөн Ойрхи Дорнодын хямралаас үүдэлтэй олон улсын байдал эгзэгтэй болсон энэ үед намын эв нэгдлийг сахих чиглэлд анхаарч ажиллах чиглэлийг Удирдах зөвлөлд, Засгийн газрыг тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхийг УИХ дахь намын бүлэг, УИХ-ын гишүүдэд чиглэл болголоо. 

УИХ-ын дарга Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа учраас УИХ-ын даргаас чөлөөлөгдөх асуудал эхлээд явах байх” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна