АН-ынхан өөрсдийг нь "хуурсан" Н.Учралд баяр хүргэж байгаа нь Засагт хамтрахын шинж үү

Zuv.mn
2 цаг 59 минутын өмнө

https://zuv.mn/1f2g нь анхаарлаас гадуур өнгөрсөнгүй. Учир нь, Н.Учрал МАН-ын даргын ажлаас чөлөөлөгдсөнөөр Ерөнхий сайд болох зам нь шуударч байгаа бөгөөд энэхүү эвсэлд Ардчилсан нам багтах магадлал маш өндөр байгаа юм.

Харагдах байдал дээрээ бол Ардчилсан нам Н.Учралд ингэж их талархалтайгаар баяр хүргэх шалтгаан байхгүй. Учир нь, Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас члөөлөгдсөний дараа Ардчилсан нам яг ижил шаардлагыг Н.Учралд тавихад тэрбээр “Эхлээд одоо хүчин төгөлдөр байгаа хуулиа дагачихъя. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг Хаврын чуулганаар баталъя” гэж амалсан гэдэг. АН-ын 19 гишүүн Н.Учралыг УИХ-ын дарга болохыг дэмжсэн санал өгөөд баалуулж байгагийн шалтгаан энэ. Гэтэл Н.Учрал Х.Тэмүүжин гишүүний санаачилсан хуулийг Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулалгүй хуурсан.

УИХ-ын даргаас бууж байгаа нь АН-ын шаардлагыг  биелүүлсэн мэт боловч хуулийн төслийг нь одоо ч Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй хэвээр. Тиймээс ингэтэл баярлах шалтгаан уг нь байхгүй.

Гэвч ингэтлээ баярлаж байгаа нь түүний Засгийн газарт орж ажиллахтай холбоотой байж магадгүй. Учир нь, өчигдөр болсон МАН-ын Бага хурлын үеэр шинээр бүрдэх Засгийн газар Эвслийнх байх, эвсэл дотор Ардчилсан намыг багтаах асуудлаар гишүүд нааштай байр суурь илэрхийлж байсан юм.  

Харин АН-ын тухайд, дарга О.Цогтгэрэл нь цөнхийн үүргээ гүйцэтгэхийг илүүд үздэг гэдгээ олонтаа илэрхийлж байсан ч Н.Учралын Засагт хамтрах эсэх асуудлаарх эцсийн шийдвэрийг АН-ын ҮБХ гаргана.  

  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.149
    18 минутын өмнө

    Олон нийтэд хандаж мэдээ гаргаж бгаа юм бол зөв мэдээлэл өгөөч УИХ ыг даргын ажлаа өгсөн бөгөөд МАН бна дарга нь хэвээрээ байх аа та нягтлаад үз дээ

    Хариулах