ОХУ-ын Шадар сайд Александр Новак "2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын бензиний экспортод бүрэн хориг тавих шийдвэрийг албан ёсоор зарласан. Энэхүү хязгаарлалт нь 2026 оны долоодугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ" мэдэгдсэн.
Тэгвэл уг хязгаарлалт манай улсад хамаарахгүй аж.
Энэ талаар АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай: "2024 оны 9 дүгээр сард Монгол Улс ОХУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр буюу Газрын тосны салбарт бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээр албан ёсоор байгуулсан.
Энэхүү хэлэлцээрээр Монгол Улсад шатахууныг ямар нэг хориг саадгүйгээр нийлүүлэх үүргийг ОХУ хүлээсэн байдаг" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.183
Яагаад шатхууны үнэ нэмнэ гээд хувийн байгуулгын хэвлэлийн алба шиг юм яриад суудаг төрийн алба хаагч вэ хэдэн цаас аваа юу????
Хариулах