УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Н.Учрал зоригтой, тодорхой, баймаар байна. Дэд сайдгүй байна гээд шийдэмгий хэлчихмээр байна. Мөн хотын даргатай хоршиж ажиллах уу" хэмээн асуулаа.
Н.Учрал "Ерөнхий чиг үүргийн яамдаас бусдад нь дэд сайд шаардлагагүй гэж үзэж байгаа. Би ЗГХЭГ-ын дарга байх үеэсээ нэгтгэх, нийлүүлэх хувилбарыг тухайн үеийн Ерөнхий сайд нар судалгаа хийлгэж байсан. Цомхон чадварлаг бүтэцтэй байх болно. Би үйлдлээрээ харуулна" гэв.
Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хуульзүйн яам, Гадаад харилцааны яамнаас бусад нь дэд сайдгүй ажиллах аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.70
Маш зөв
Хариулах