Н.Учрал: Мега төслүүдийг явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа

Zuv.mn
5 цаг 7 минутын өмнө

 УИХ-ын нэгдсэн чуулганаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Танай нам сонгуулиар эмч нарт та нар юу гэж амласан бэ. Түүнийгээ хэлж өгөөч. МАН-ынхан жилийн дотор өмнө нь дэмжиж байсан ажлаа дэмжихээ больсон. Мега төслүүдээ яах вэ. Ард түмнийг уриалан дуудаж саналыг нь авсан шигээ ажлаа хийх ёстой" гэлээ.

Хариуд нь Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал "Мега төслүүдийг явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Төмөр замын салбарыг либералчлах бодлого явуулна. Асгатын мөнгөний ордын хувьд хайгуулын ажил нь хийгдэж байгаа гэсэн. Удахгүй очиж шалгана" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна