Д.Ихбаяр: Би хотын дарга болох ямар ч хүсэлт өгөөгүй. Ташаа мэдээлэл

Zuv.mn
3 цаг 13 минутын өмнө

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй хийж буй. Тус ажлуудын нэг болох Туулын хурдны зам зарим иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулаад байгаа билээ.

Эл үйл явцтай холбоотойгоор зарим цахим хуудсанд ташаа мэдээлэл гарч буйг НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр онцоллоо.

Тодруулбал, "Би хотын дарга болох ямар ч хүсэлт өгөөгүй ээ. Ёстой тийм зүйл байхгүй, өмнөх ажлаа хийгээд завгүй л явна. Зарим цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэл ташаа. Мэдээллээ нягталж олон нийтэд хүргэхийг хүсье" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна