О.Алтангэрэл: Б.Нямжавын кэйс дээр дараалал, эх үүсвэр дээр нь асуудал байж магадгүй

Г.Долгорсүрэн
3 цаг 54 минутын өмнө

УИХ-ын О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрын бүтэц яригдаж байгаа энэ үед танд ямар хүлээлт байгаа вэ?

-Засгийн газар хүндрэлтэй нөхцөл байдалтайгаа танилцаад шуурхай арга хэмжээ аваад явах хэрэгтэй. Өмнөх Засгийн газруудынхаа зөв ажлуудыг үргэжлүүлээд ажиллах кабенит байгаасай гэсэн хүлээлт байна. 

2024 оны сонгуулийн дараа Засгийн газрын мөрийн хөтөлбөр баталсан нь одоо ч хэвээрээ байгаа. Мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлээд явахал олон асуудал шийдэгдэхээр байгаа. 

Мөрийн хөтөлбөр батлагдах үеэс Засгийн газарт байсан хүн Ерөнхий сайд боллоо. Хурдтай ажиллаасай гэж бодож байна. 

-АН-аас Засгийн газарт дэд сайдгүй байх шаардлага тавьж байгаа. Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр "Ерөнхий чиг үүргийн яамдаас бусдад нь дэд сайд шаардлагагүй гэж үзэж байгаа" хэмээн мэдэгдсэн. Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яамнаас бусад нь дэд сайдгүй ажиллахаар болж байна. Мөн зарим сайд нарыг улираах асуудал ч яригдаж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газарт байсан хүний хувьд хэлэхэд зарим сайд нар улирч ажиллах нь зөв. Бодлогын залгамж халаа гэж байдаг. Ялангуяа дэлхий нийтээрээ хямралтай байгаа энэ үед гадаад харилцааны салбар гэх мэт анхаарах ёстой салбарууд бий. 

Дэд сайд нарын хувьд манай намын бүлгээс тодорхой асуудлуудыг тавьсан. Засгийн газар 20 гаруй сайдтай. Үүнээс үндсэн чиг үүргийн дөрвөн яамыг дэд сайд байх хувилбар ярьсан. 

Үүнийг би боломжийн хувилбар гэж харж байгаа. Тухайлбал, Хуульзүйн яам гэхэд дэд сайдтай байх шаардлага байдаг. 30.000 гаруй албан хаагчтай том яам. Тийм учраас үндсэн чиг үүргийн яамд дэд сайдтай байх зөв.

-Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон сайд нарыг улираан томилохгүй байх тухай шүүмжлэл их байна?

-МАН сөрөг хүчингүй үед яаж дураараа авирласан нь харагдаж байна. Хууль, хяналтын байгууллага асуудлыг эцэслэж, буруутай хүмүүст хариуцлага тооцох ёстой.

-Одоогийн Хуульзүйн сайдтай холбоотой авлигын хэргийг шалгуулахаар зарим иргэн АТГ-т хандсан байгаа?

-Яригдаж байгаа кэйсийг харсан. Дарааллын хувьд хаана байсан бэ, эх үүсвэр нь юу байв гэдэг дээр асуудал байж магадгүй. Сайн мэдэхгүй байна. Түүнээс өгөх ёстой төлбөрийг барагдуулах учиртай. Төрийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон 100 гаруй аж ахуй нэгжид олгосон.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.111
    1 цагийн өмнө

    бас аймаар өнцөг хөнджээ

    Хариулах